Баянзүрх дүүргийн 12-р хороо Сүхбаатар жанжны гэрийн буйр байрлах талбайд манай эко тохижилтын хамт олон гараашийн оронд хийх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад шаардлагатай цэцэг, мод суулгацыг бэлдэхээр хүлэмж байгуулжээ.
Гэтэл өчигдөр шөнө хүлэмжид үл таних хүмүүс орж байцаа цэцэг, мандарваа цэцэг, хун цэцгүүдээс бүрдсэн нийт 2000 орчим цэцэг бүхий цэцгийн мандал, 14000ш шар хуас, 16000ш далан хальс, өрөл модны бортгонд суулгасан суулгац сүйтгэжээ.
Уг нь энэ хүлэмжид ургуулж байсан мод, цэцэг ургаж, өндийсөн та бидний ирээдүй хойч үе багахан ч гэсэн ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй сайхан орчинтой болох байсан гэхээр гомдмоор..
Ямартай ч энэ асуудлыг шалгаж өгөхийг дүүргийн цагдаагийн газраас хүслээ. Ногоон орчныг хамтдаа бий болгодоггүй юм аа гэхэд, ядаж сүйтгэж, устгамааргүй байна аа манайхан хэмээн цахим орчиндоо нийтлэжээ.