ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анх ажил аваад олон нийтэд мэдэгдсэнийхээ дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалтыг өөрчилж, хяналт шалгалтыг салбар бүрт нь шилжүүлэх ажлаа шат дараатай хийж байгаа гэдгээ цахим хуудсаараа мэдээллээ.
Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийн Төрийн бүтээмжийн сэргэлт дэх төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлын хүрээнд уг зохион байгуулалтыг хийж байгаа.
Өнөөдөр Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд уялдуулан бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ирэх төрийн дарамт шахалтыг багасгахаар төрийн хяналт шалгалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдах 80 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, мөн гүйцэтгэх засаглалд дотоод хяналт шалгалт, үнэлгээ хийх нэгжийг шинээр байгуулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүллээ.
Уг нэмэлт өөрчлөлт батлагдснаар төр хувь хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй аливаа үйлчилгээ, түүнд тавих хяналт шалгалтын чанар дээшилж, төрийн байгууллагын хариуцлага сайжирна гэж үзэж байна. Мөн давхардсан хяналт шалгалтаар аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулдаг байдал арилна.
Гүйцэтгэх засаглал дотоод хяналт шалгалтын функцтэй болсноороо иргэд, олон нийтийн ихээр шүүмжилдэг, бүр үзэн яддаг авлига, хүнд суртал, хариуцлагагүй, чадваргүй, мэдрэмжгүй зэрэг соёл мэт болсон зуршлаасаа салах болно оо” гэв.
Б.Ирээдүй