Философийн ухааны доктор, профессор Б.Батчулуун сайд асан Д.Сарангэрэлийн үйлдлийг өөрийгөө дээгүүр тавьсны илрэл нь санамсаргүй байдлаар өөрийн эрхгүй илэрч байгаа нь л энэ хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр “Амьдрал нь доройтлоо, ядуу, ажилгүй байлаа гээд хүний эрх нь багасчихдаг юм биш. УИХ-ын гишүүн, эсвэл сайд дарга боллоо гээд хүний эрх нь ихэсчихдэг ч юм биш. Либертари үзлээр бол констант зүйл. Албан тушаалд очиж мөнгөтэй болчихоор хүний эрх дээгүүр тавигддаг, ажилгүй мөнгө төгрөггүй болчихоор хүний эрх доогуур орчихдог зүйл биш. Тэр дундаа ардчилсан нийгэмд. Хүний эрх л бол хүний эрх.
Нөгөө талаас улстөрчид хоёр нүүртэй байдгийн жишээ энэ. Сонгуулийн үеэр ямар ч хүний санал адилхан байдаг биз дээ. Сайд алба хашдаг хүний санал жин дараад олон болчихдоггүй. Гудамжинд байгаа хүний санал оргүй хоосон байдаггүй. Сайдын ч бай, иргэний ч бай өгсөн санал нэг л саналаар тоологддог.
Тиймээс сонгуулийн үеэр улстөрчид иргэдийг оройд гартал магтдаг. Төр засагт байсан урдах хүмүүс муу ажилласнаас болж иргэдийн амьдрал ийм байна гэж ярьж байдаг хүмүүс парламентын гишүүн болчихоороо ул хишиг, ул хүмүүс, ул давхарга гэсэн хэллэгтэй болчихдог.
Хүний тэр дундаа улстөрч хүний үг хэл, бодол санаа, үйл хэрэг гурав нэгдмэл байх ёстой. Гэтэл улстөрчид телевизийн дуранг харахаараа, сурвалжлагчийн асуултад хариулахаараа нэг өөр юм ярина. Олны нүднээс далдуур байхдаа борчуул, доод хэсгийнхэн гэсэн үг хэлгээр ярьдаг гэдгийн илрэл боллоо. Илэрч байгаа нь л Д.Сарангэрэл болохоос биш улстөрчид гэнэдээд өөрийн эрхгүй үнэн төрхөө харуулдаг” хэмээн Өдрийн сонинд ярьсан байна.
Б.Ирээдүй
1 comment
За чи дут. Нэг мөнгөний төлөө нүдээ ухахаас ч сийхгүй болсон өвгөнцөр