Өмнөговь аймагт Гашуунсухайт боомтоор тээвэр хийж байсан Монгол тээвэрчин Хятаын штамбын талбайд лацтай машин дотроо нас баржээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн байдлаас болсон гэнэ.
Чухам ямар учир шалтгаанаас ийнхүү жолооч машиныхаа бүхээгт нас барсан талаар бид холбогдох хүмүүсээс тодруулан эргэн мэдээлэх болно.
Гашуунсухайт чиглэлд богины тээвэрт буюу 25 км-т 7000 орчим тээвэрчид битүүмжлэгдэн, тусгаарлагдсан орчинд хил гарч нүүрс тээвэрлэдэг. Ийнхүү тээвэр хийхдээ хил гараад кемптээ иртлээ машинаасаа огт буух эрхгүй байдаг байна.
Машиныхаа бүхээгт тусгаарлагдан тээвэрт явж байгаа жолооч нарын ахуй байдал, орчин, сэтгэл зүйн байдал, эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсон талаар ХБҮЗ болон холбогдох бусад байгууллагуудад Баянзам тээвэрчдийн холбооноос шаардлага хүргүүлсэн байдаг.
Сүүлд авсан мэдээлээр Хятадын тал жолоочийн шарилыг Монголын талд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Mongolmedee.mn