Өнөөдөр “Буянт-Ухаа” ОУНБ-д “Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ”-ын товч танилцуулга, нэгдсэн платформоос салбарын статистик мэдээлэл, нээлттэй өгөгдөл, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэдэг портал хуудсыг хөгжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичиг дарга С.Батболд, БТГ, ИНБХЗГ, ИНЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, төслийн баг Интерактив ХХК-ийн төлөөллийн хамтарсан уулзалт боллоо.
Уулзалтад ИНЕГ, ИНҮТ-ын харьяа газар, алба, нэгжийн удирдлагууд, менежерүүд оролцсон юм.
“Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ”-д салбарын статистикийн мэргэжилтнүүд өөрсдийн дата мэдээллийг оруулах бөгөөд онол, аргазүйн мэдээллийг програмчилж буй хэлбэр юм. Мөн төрийн болон бизнесийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бизнесийн байгууллагуудыг төрөөс ямар мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлох давуу талтай. Мөн статистик мэдээллээс гадна мэргэжлийн нэр томьёонуудыг монголоор болон олон улсын нэршил, орчуулга, тайлбар мэдээллийн хамт оруулснаар ямар нэгэн алдаа, андуурал гарахаас сэргийлнэ.
Түүнчлэн салбараа хөгжүүлэх шинэ санал, санаачилга, боловсон хүчний болон техник технологитой холбоотой шинэ мэдээ мэдээллийн баазыг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой, иргэд болоод бизнесийн салбарынханд төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбарчилсан үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.