Электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулна
2022-09-27 14:00

Ирэх оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам орлогын суурийг нэмэх дараах татваруудыг шинээр авахаар болжээ.
Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, импортын суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч нэмэгдүүлэх, тансаг хэрэглээний татварыг бий болгох, янжуур тамхины онцгой албан татварыг нэмэх, электрон тамхинд онцгой албан татвар ногдуулдаг болохоор тусгажээ. Тодруулбал,
- 250 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй автомашиныг тансаг хэрэглээ гэж үзэн, өндөр татвар ногдуулна.
- Хоёр болон түүнээс дээш тооны машинтай иргэдээс нэмэлт татвар авна.
- ХХОАТ-ыг шаталсан байдлаар авдаг болно. Хэн илүү орлоготой, тэр хүн өндөр татвар төлнө.
- Тамхины татварыг хоёр жилийн турш нэмнэ. Ирэх онд 50 хувиар, 2024 онд дахин 50 хувиар нэмнэ. Мөн электрон тамхинд 20 хувийн онцгой албан татвар ногдуулахаар тус тус тусгажээ.
- Автомашины насжилтаар татвар ногдуулна, он хуучин машин илүү өндөр татвар төлнө.