Олон нийтийн дунд төрийн алба хүнд сурталтай, нэр хүндгүй, албан хаагч нь цалин багатай гэсэн шүүмжлэл бий. Үүнийг засахын тулд Төрийн албаны хуулийг бүхэлд нь шинэчлэн баталсан ч дорвитой өөрчлөлт харагдахгүй байгаа юм.
Тиймээс төрийн албан тушаалын ангилал, зохион байгуулалтыг ойлгомжтой болгож, төрийн албан хаагч нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй ажиллах нөхцлийг бий болгох хуулийн шинэчлэлийн ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна.
Ингэхдээ тал бүрийн оролцоог хангаж, эрдэмтэн судлаачидтайгаа хамтран ажиллаж, гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж Засгийн газарт танилцуулах болно гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа мэдэгдэв.
Н.Батаа