Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хадан хясан дээр гараад бууж чадахгүй явдал өчигдөр болжээ.
Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын хясааны дээр гурван зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр 12:35 цагт ирсэн байна.
Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид дуудлагын дагуу очиход нэр бүхий иргэн согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уран мандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг аюулгүй буулган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.