ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 64 ХҮН, 19 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОЛЖ ТОГТООЛОО
Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн 2 хүн, сураггүй алга болсон 1 хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 1 оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна.
Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоолоо.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах талаар дээрх хуульд заасан байдаг.
Иймд иргэн та ноцтой зам тээврийн осол, хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой.
Тээврийн Цагдаагийн Алба