Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллахаар төлөвлөж байна.
Түүнчлэн наймдугаар сарын 25-наас хойш Дархан чиглэлийн 45 километр замыг хөдөлгөөнийг нээлээ. Одоогоор Аглагийн хийд салдгаас Урьхан хүртэл 20 км, Баруунхараагийн сэтэрхий хөтлөөс Хустайн давааны ар хүртэл 21 км асфальт хучилтын ажил үлдээд байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлсэн юм.
Нийт 204 км замаас одоогийн байдлаар 167 км нь хатуу хучилттай болжээ.