Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ

2022-09-26 09:151min0
309199389_1862881137390796_391417176316677861_n
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахаж, АЛТАН медаль хүртлээ

Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж, манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.

Эх сурвалж :Биеийн тамир, спортын улсын хороо

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй