ГХЯ-ны баруун талын замын голын хайс өчигдөр орой салхины үеэр унажээ

2022-09-22 10:301min0
zam1
Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өчигдөр орой хотын төв хэсэг буюу Гадаад Харилцааны Яамны баруун талын замын зорчих хэсгийг тусгаарласан хайс унажээ.

Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өчигдөр орой хотын төв хэсэг буюу Гадаад Харилцааны Яамны баруун талын замын зорчих хэсгийг тусгаарласан хайс унажээ.

Үүний улмаас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн бөгөөд хайсыг босгож хэвийн байдалд оруулаад байна хэмээн Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр Улаанбаатарт өчигдөр орой салхины хурд 13-15 метрт хүрчээ. Яармаг Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн хоносон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй