Соёлын биет бус өвийг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан Ж.Хумбаа нь “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарч байсан бөгөөд та бүхэндээ ойртуулан танилцуулж байна.
Жутаагийн Хумбаа
Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.
Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт” бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.
Хайрлан хамгаалах түүх, уламжлал, соёлын өв ихтэй ард түмэн билээ бид.
Эх сурвалж: Соёлын яам