ХХААХҮЯ-наас ургац хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал “Өнөөдрийн байдлаар 31.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 30.3 мянган га-гаас 36.3 мянган тонн улаанбуудай, 7.9 мянган га-гаас 92.9 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 35 мянган тонн хүнсний ногоо, 2.9 мянган га-гаас 9.4 мянган тонн тэжээлийн ургамал, 3.8 мянган га-гаас 1.2 мянган тонн тосны ургамал хурааж аваад байна.
Улсын хэмжээнд 5 их, дээд сургууль ЗХЖШ-ийн 18 анги нэгтгэлээс нийт 3102 оюутан, цэргийн албан хаагч ургац хураалтад гэрээгээр ажиллаж байна” хэмээлээ.