Түгжрэлийн асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод буй. Тэгвэл уг асуудалтай холбоотой нэг өнцөг гарч ирсэн нь даваа, лхагва, баасан гарагуудад буяны цуваа явдаг нь нийслэлчүүдийн ажлын цагтай зэрэгцдэг учир түгжрэлд нөлөөлдөг байна.
Уг асуудалд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудастаа “Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг. 1-р эмнэлгийн орчимд бөөгнөрөл үүсдэг. Буяны газрын удирдлагуудтай дараа уулзалт хийж ярилцахаар төлөвлөж байгаа…” хэмээн жиргэсэн нь олон нийтийг талцуулаад байна.