Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууцны батламж гардуулжээ.
Энэтхэгийн Ченнай хотноо болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад манай улсын Үндэсний шигшээ багийнхан амжилттай оролцсон.
Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан амжилт үзүүлсэн учир нутгийн зөвлөлөөс нь түүнийг ийнхүү урамшуулжээ.