Хятадын эрдэмтэд Арктикийн чонын бэлтрэгийг дэлхийд анх удаа клоны аргаар хувилан гаргажээ. Бэлтрэгийн зургийг Global Times хэвлэлд даваа гарагт нийтэлсэн байна.
Майя нэртэй энэ бэлтрэг Бээжингийн Sinogene Biotechnology лабораторид 6 сарын 10-нд мэндэлжээ. Удалгүй тэр дүүтэй болох юм байна.
Клоныг гарган авахын тулд эрдэмтэд арктикийн зэрлэг чонын эмэгчний арьснаас эс гарган авч эртний чонотой генетикийн үүсэл гарлаараа ижил бигль үүлдрийн нохойн гөлгөөр төрүүлсэн байна. Лабораторийн ерөнхий захирал Co Ми Зидун “Энэ аргаар гарган авсан амьтан байгалийн жамаар төрүүлснээс юугаараа ч ялгарахгүй. Тухайлбал, үржих ч чадвартай” гэжээ.
Клоны технологи мөхлийн ирмэгт ирсэн олон амьтныг аварна гэж шинжээчид үзэж буй. Үүний тулд хөлдөөж хадгалсан эсийг нь ашиглахад л хангалттай юм байна. Майя бэлтрэгийг удахгүй туйлын цэцэрлэгт тавих аж.
Эх сурвалж: korrespondent.net