Гүржийн Батуми хотноо 2022 оны Өсвөрийн шатарчдын 8, 10, 12 насны ангиллын ДАШТ өчигдөр эхэллээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 70 орны 752 өсвөрийн шилдэг тамирчид оролцохоор Батумид хуран чуулаад байна.
Манай улсаас 27 тамирчин дараах насны ангилалд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
- 8 насны хөвгүүдийн ангилал-8
- 8 насны охидын ангилал-2
- 10 насны хөвгүүдийн ангилал-7
- 10 насны охидын ангилал-4
- 12 насны хөвгүүдийн ангилал-2
- 12 насны охидын ангилал-4
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын багийн ахлагчаар Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдорж ажиллаж байгаа бөгөөд долоон дасгалжуулагч, 10 эцэг эхийн төлөөлөл, 27 тамирчин нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү тэмцээнд оролцож байна. 8, 10, 12 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны есдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд зохиогдоно.