“ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ. Орос ахан дүүстэйгээ цуг Тужийн нарс, Халх гол, Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдаж явсан он жилүүдээ эргэн дурсаж НАТО-гийн гар хөл болсон Украины эсрэг ариун дайнд мордоцгооё” гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.
Тэгвэл “Энэ бол худал мэдээлэл. Бид удахгүй албан ёсны мэдэгдэл гаргаж нийтэлнэ” хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.