Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн хөшгөө хаахад ердөө гурав хоног үлдлээ. Тус наадмыг одоогийн байдлаар орон нутгаас Хэнтий аймаг 10 алт, есөн мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Орхон (6 алт, 7 мөнгө, 9 хүрэл), Өвөрхангай (4 алт, 6 хүрэл) аймаг нэхэж байна.
Харин нийслэлээс Баянзүрх дүүрэг 27 алт, 11 мөнгө, 12 хүрэл медальтайгаар хол тасархай тэргүүлж байгаа бол ард нь Чингэлтэй дүүрэг (12 алт, 8 мөнгө, 8 хүрэл), Баянгол дүүрэг (4 алт, 5 мөнгө, 17 хүрэл) медальтай жагсаж байна.