Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Австралийн нийслэл Канберра хотын түүхэн барилгууд болох Парламентын хуучин ордон болон Үндэсний хонхот цамхгийг 2022 оны есдүгээр сарын 15-ны орой Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтүүлэв.
Манай хоёр улс 1972 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд өдгөө улс төр, батлан хамгаалах, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж байна гэж Австрали дахь Монголын Элчин Сайдын Яамнаас мэдээллээ.