Ардчилсан залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаа талаар тус холбооны удирдлагууд болон гишүүд өнөөдөр Төв талбайд мэдээлэл хийсэн. Ингээд АН-ын дарга С.Эрдэнэд шаардалга хүргүүлсэн юм.

Шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн биеэр хүлээн авсан ба энэ үеэр  ” АН-д нэг тамга бий. Уучлаарай, орос троллтойгоо зайлаарай. Шулуухан хэвлэлийн нүдэн дээр хэлье. Монголыг та нар худалдахгүй шүү. Хэн нэгэн Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө би энд зогсч байна. Би Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зогсч байна. АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй.  Ардчилсан намыг би хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүй. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчөөсөө буусан. Одоо жинхэнэ титэм үгээ бичээд сууж байх ёстой шүү дээ. АН-д нэг тамга байгаа.

Бид шаардлага авсан түүнийг хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Ц.Туваанд тамга хүлээлгэж өгөөгүй. Олонхын санал авсан хүнд дамжуулж өгөөрэй гэж тухайн хүнд үүрэг болохоос биш Ц.Туваанд тамга өгөөгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ц.Туваанаас тамгаа авахаар нэхэмжлэл гаргасан. Тус газар нь сонсох ажиллагаа гэж явуулдаг. Ингэхдээ Ц.Тувааныг хоёр удаа дуудсан боловч ирээгүй. Ирээгүй учраас энэ хүн тамгыг үрэгдүүлсэн гэж үзээд холбогдох газар нь зараа тавь хэмээн хэлсэн. Ингэснээр түүнд байгаа тэмдэг хүчингүй болж надад шинээр тамга тэмдгийн эрхийг олгосон. Үүнд хууль зөрчсөн ямар ч процесс байхгүй гэв.

 

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн