Шоколаданд дургүй хүн байн уу? гэж асуувал тийм гэж хариулах хүн маш цөөхөн байх. Энэхүү амттанд дурлагчдын дунд явуулсан судалгаагаар шоколад нь цусны даралтыг бууруулж, зүрхний өвчин тусахаас сэргийлдэг төдийгүй цусан дахь сахарын хэмжээг багасгадаг байна. Мөн хорт хавдараас урьдчилан сэргийлэх нөлөөтэй гэж эмч нар үзжээ. Гэхдээ шоколад болгон адилгүй гэнэ. Тухайлбал, хар шоколад хүний эрүүл мэндэд “эм” болдог бол сүүтэй шоколадны найрлаганд цэвэр шокалад ордоггүй байна.
Анх 1800-аад оны сүүлчээр сүүтэй шоколад Америкт худалдаанд гарч эхэлжээ. Ихэнх хүмүүс сүү агуулсан шоколаданд дуртай боловч хүний биед шим тэжээл болж чаддагүй гэнэ. Харин цэвэр буюу хар шоколадны 70 хувь нь какао байдаг аж.
Хэдийгээр энэхүү амттан нь олон сайн талтай боловч хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог тул өдөрт нэгээс хоёр шоог хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.