Монголын зураачдын эвлэл, Art Code Gallery, 976 арт галерейгаас санаачлан говь нутгийн хүүхэд багачуудын ирээдүйн хөгжилд зориулан төслийн бүтээн байгуулалтад бүтээлээрээ хандив өргөхийг уриаллаа. Хандивын бүтээлүүдийг “Ид шидийн орон Дундговь” төслийн багт шууд хүлээлгэн өгөх юм. Тэдний зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд уран бүтээлүүдийг борлуулж санхүүг босгох ба тайланг хандивлагчдад нээлттэй зарлах юм байна. Уран бүтээлчид энэ сарын 19-нийг дуустал бүтээлээ хандивлах боломжтой. Хандивт ирсэн зарим бүтээлийг танилцуулъя.
Уран бүтээлчид “Ид шидийн орон Дундговь” төслийг дэмжин бүтээлээ хандивлах боломжтой
Э.Ононгуа “Шувуун мөр”
Ц.Ган-Эрдэнэ “Гамбург хотын захиргаа”
Ц.Солонго “Цонх”