Соёлын яам, Кино урлагийн зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа “FAM TOUR-2022” үйл ажиллагааны зочид болох “National Geographic TV” телевизийн продюсер Кэрри Реган, “HBO Max” телевизийн продюсер Крутин Пател, “Viking Warrior Wowan” киноны зохиолч, продюсер Себастиан Петер нар өчигдөр Монголд ирлээ.

“FAM TOUR-2022” нь энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Зочдыг Соёлын яамны Гадаад харилцаа, хамтны ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Кино урлагийн зөвлөлийн болон ажлын албаны дарга Ч.Ундрал нар угтан авлаа. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яам дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн