“Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 32 дахь удаагийн номын баяр энэ сарын 16,17-нд аймгийн “Номын төв”-д болно.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст эрдэм номыг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Номын баярыг монголчууд 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” гэсэн уриа, агуулган дор тэмдэглэж ирсэн.
Харин энэ жилээс уг өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн илүү өргөн хүрээнд тэмдэглэж байна.
MONTSAME