Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн ядуурал тэгш бус байдлын асуудал хариуцсан зохицуулагч Ринку Мургай нартай уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Дэлхийн банк “Ажилгүйдлийн хувьсал,өөрчлөлт-2020”, “Ядуурлын дүр төрх” судалгааг хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм. Тэрээр, “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт халамжийн бодлогоо чиглүүлэхэд тооцоо судалгаа их чухал. Та бүхний дэмжлэгтэйгээр хийгдсэн судалгаа оновчтой бодлого шийдвэр гаргах суурь болно” гэдгийг онцоллоо. Мөн тэтгэврийн шинэчлэл, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын асуудалд дэвшил гаргахыг зорьж буй талаараа товчхон танилцуулсан юм.
Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, “Монгол Улсын Засгийн газрын Халамжаас-хөдөлмөрт бодлогын зорилт их чухал юм. Судалгааны үр дүн дээрх зорилгыг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны санааг бүрэн дэмжиж байна. Тэтгэврийн шинэчлэлийн асуудал хурцаар тавигдаж буй энэ үед Дэлхийн банкны зүгээс Техникийн туслалцаа үзүүлэхэд бэлэн” гэлээ.
World Bank Mongolia – Дэлхийн Банк
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам