НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон гомдол 11-11 төвд иржээ. Уг асуудалтай холбогдуулсан Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу ХНХ-ын сайд Д.Сарангэрэл болон НДЕГ-ын дарга Д.Зоригт нар холбогдох тайлбарыг өглөө.
ХНХ-ын сайд Д.Сарангэрэл: НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байран дээрээ мөрийтэй тоглосон гэх гомдол 11-11 төвд иржээ. Энэ дагуу Д.Зоригт даргыг дуудаж өөрөөс нь ам асуулаа. Гэтэл тийм асуудал гаргаагүй гэдгээ хэлж байна. Салбарын сайдын хувьд ийм асуудал байж болохгүй шүү гэдгийг нь хэлж, үүрэг чиглэл өглөө. Мөн Засгийн газрын хуралдаанаас Д.Зоригт даргыг чөлөөлөх шийдвэр гараагүй.
НДЕГ-ын дарга Д.Зоригт: Би өөрөө энэ талаар сая л мэдлээ. Европын холбооноос зохиож буй тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хийж буй семинарт суугаад энэ долоо хоногт ажил дээрээ очоогүй. Ажлын байран дээрээ зүй бус үйлдэл гаргах нь хориотой учраас тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Ийм сөрөг мэдээлэл олон нийтэд шууд цацагдаж байгаад харамсалтай байна. Хүн ажлаа өгч болно. Энэ бол үндэслэлгүй мэдээлэл гэв.