Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын хооронд соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зорилгоор “Туркийн кино өдрүүд”-ийг 2022 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна.

“Туркийн кино өдрүүд”-ээр гурван өдрийн турш Чаган Йырмак, Бурак Аксак, Кыванч Баруөнү Ылмаз Эрдоган зэрэг Туркийн нэрт кино найруулагчдын бүтээлүүд болох

  • “Үлгэрт гардаг охин”,
  • “Эртугрул- 125 жилийн дурсамж”,
  • “Нөхрийнхөө хэрээр ярь”,
  • “Хонгорхон минь”,
  • “Зүүд”,
  • “Төгс төгөлдөр”,
  • “Мартвал шивнээрэй” зэрэг уран сайхны кинонуудыг монгол хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүй толилуулах болно.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн