Найман настай хүүхдийн гар утсыг булааж зугтсан этгээдийг эрэн хайж байгаа талаар өнөөдөр өглөө сошиал орчинд мэдээлэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас түүнийг баривчилжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 15:30 цагт Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах … байрны орцонд найман настай, эрэгтэй “Э” гэгчийг “Үл таних хүн хуурч мэхлэн орц руу оруулж, айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тус дүүрэгт оршин суух 32 настай, эрэгтэй “Б” гэгч үйлдсэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.