Памирын нуруунд ганцаарчилсан авиралт хийж яваад 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацаад байсан уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварлаа. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул Монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, 4 хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ. Памирын нурууны ноён оргил 7134 м өндөрт оршдог юм.
Энэ тухай сайхан мэдээлллийг Уулчдын үндэсний холбоо олон нийттэй хуваалцлаа.
Тэрээр” Өглөөний мэнд.
Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн сайхан мэдээгээр өглөөг эхлүүлье.
Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье.
Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа” гэжээ.