Зочид буудлын салбарын орлого энэ оны эхний хагас жилд 161.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 75.3 (87.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 54.2 (95.9 хувь) тэрбум, зэрэглэлгүй зочид буудал, амралтын газрын орлого 19.1 (69.1% хувь тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Зочид буудлын салбарын орлого энэ оны 6 дугаар сард 33.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.8 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 3.3 (16.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Зочид буудлын салбарын энэ оны эхний хагас жилийн нийт орлогын 68.6 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 29.1 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.3 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус тус эзэлжээ.
MONTSAME