ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагуудтай уулзаж Монгол улс цахим үндэстэн болох, төрийн үйл ажиллагааг цахимжуулж иргэндээ ойр үйлчилгээ үзүүлэх, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх том зорилгод хүрэхийн тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ингээд салбарын удирдлагуудад дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Үүнд:
- Салбарын хууль эрх зүйн орчныг илүү дэвшилтэт зохицуулалтуудаар хөгжүүлж шинэ тутамд бий болж буй харилцааг бүрэн хуульчлах
- Салбарын ажиллах зарчмыг илүү тодорхой, оновчтой болгох, бусад төрийн байгууллагуудтай уялдаж нэгдсэн системд хэрхэн оруулах иргэдээ нэгдсэн системээс бүрэн хэрэгцээгээ хангуулдаг болгох
- Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэж Засгийн газрын зорилтыг бодитой үр дүнтэй ажил болгож хэвшүүлэх
- Цахим системийн аюулгүй, дэд бүтцийн бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж, мэдээллийн харилцаанд оролцогч талууд, тэдний харилцан ажиллагааг хангаж буй технологи, төрөл бүрийн нөөцүүд тогтвортой байх зэрэг асуудлаар ярилцаж ажиллах чиглэлээ тохиролцлоо.
Засгийн газрын зүгээс салбаруудын тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбар дундын бодлогын уялдаа холбоог хангахад онцгой анхаарч ажиллана.