Уулзалтын үеэр талууд “Парис-2024” олимпод хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдээр Монголын тамирчдыг Монакод хамтарсан бэлтгэлд оролцуулах, далбаат завь, сэлүүрт завь болон өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Мөн ОУОХ-ны ээлжит чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй төслүүд тэр дундаа “Олимпик арена” зэрэг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна.
Хунтайж Альберт ОУОХ-ны Тогтвортой хөгжил, өв уламжлалын комиссын даргын хувиар эдгээр төслүүдийг дэмжих чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.