Тайчих үзүүлбэр үзүүлдэг Square Lounge, STYX шөнийн цэнгээний газруудад цагдаагийн байгууллага шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад мансууруулах бодис борлуулж байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Square Lounge нь “Бизнес тауэр” төвд үйл ажиллагаа явуулдаг бол STYX шөнийн цэнгээний газар нь Гэрлэх ёслолын ордны дэргэдэх байранд байрладаг байна.
Дээрх цэнгээний газруудын бүжигчид болон үйлчлүүлж байсан иргэдээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад хоёр хүн мансуурсан нь тогтоогдож, тэднээс эд мөрийн баримт болох хар тамхи хураан авсан байна. Мөн тайчих үзүүлбэр үзүүлдэг эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглүүлдэг байсан байжээ.
Дээрх хэрэг зөрчлүүдээс гадна Square Lounge болон STYX цэнгээний газруудыг ажиллуулдаг иргэн Г нь татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.