Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Богд Зонхова хайрханд 2017 оноос эхлэн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс нэгжүүдтэйгээ хамтран 3000 орчим мод тарьсан.
Эдгээр тарьсан мод, бутны ургалтад тогтмол хяналт тавьж, арчлалт хамгаалалтыг “Танайд мод таръя” ТТБ-д хариуцуулан ажилладаг.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон нар газар дээр нь ажиллаж, усалгааны систем, модны ургалтын байдалтай танилцав.
Энд тарьсан 15 нэр төрлийн мод 98 хувийн ургалттай байгааг арчлалт хариуцсан байгууллагаас тодотголоо гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.