Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хөрш аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өвчин бэлчээрийн бүсээр зөөвөрлөгдөх, тархах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл түр хориглов.
Мөн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, батлагдсан журам, удирдамж зааврын хүрээнд малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг болгожээ.