Британийн ээжүүдэд зориулсан “ChannelMum” сайт бүсгүйчүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Уг судалгаагаар “Хурдан жирэмслэхийн тулд сексийн дараа юу хийх хэрэгтэй вэ?” гэсэн асуултыг ээжүүдийн дунд тавьсан байна. Тэгтэл эмэгтэйчүүдийн 3% нь McDonald’s-ийн шарсан төмс идэхийг хичээдэг бол 58% нь агаар дээр дугуй жийх мэт дасгал хийдэг, 1% нь эрчүүдэд хөлдөөсөн дотуур хувцас өмсөх санал тавьдаг гэжээ.
Шарсан төмс иддэг нь хоол хүнсэн давс ихээр агуулсан байх нь хурдан жирэмслэхэд тустай гэж үздэгтэй холбоотой. Үүнийг шинжлэх ухаанаар баталж байгаагүй ч олны дунд энэ ойлголт түгж, боловсрол багатай хэдэн зуун эмэгтэйчүүд хэрэгжүүлдэг байна.
Мөн боловсрол мэдлэг өндөр бүсгүйчүүд ч сексийн дараа дор хаяж 3 минут агаар дээр дугуй жийх хөдөлгөөн хийдэг бол 37% нь өдөр бүр хар шоколад идэж, төдий тооны хүн хан боргоцойн шүүс уудаг байна. Эдгээр аргыг шинжлэх ухаанаар батлаагүй юм.
Бас сексийн үеэр оймс өмсдөг гэх эмэгтэйчүүд ч байна. Эрдэмтдийн хувьд оймстой сексдэх нь жирэмслэхэд нөлөөлдөг бус, дур ханахад эергээр нөлөөлдөг гэж баталж байсан билээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 5% нь ногоон өнгийн хувцас өмсөж, ногоон өнгийн ор, дэрний даавуу ашигладаг байна. Энэ нь ээж болоход тустай гэж үздэг байна. Мөн 15% нь тас харанхуйд унтдаг бол 1% нь нөхрүүддээ хөлдөөсөн дотуур хувцас өмсгөдөг гэжээ.