Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс наймдугаар сарын 16-наас энэ сарын 2-нд боловсролын 45 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 137 зөрчил илэрснээс 27 хувийг газар дээр нь арилгуулж, дотоод хяналт хэрэгжүүлээгүй нэг аж ахуйн нэгж байгууллагад торгууль ногдуулжээ. Мөн таван сургууль, 11 цэцэрлэгт албан шаардлага хүргүүлж, найман байгууллагын унд ахуйн хэрэгцээний уснаас сорьц авч, дүгнэлт гаргасан талаар мэдээлэв.

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн