Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны “Хангай”-н 35 дугаар гудамжинд нэг хүн нүхэн жорлонд унаж, амь насаа алдсан хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлага өчигдөр буюу есдүгээр сарын 06-ний өдрийн 08:18 цагт ирсэн бөгөөд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулж очиход иргэн Г /48 настай эрэгтэйн/ нь 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дахь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.