Усны нөөцлийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамруулжээ

2022-09-06 10:001min0
305393532_418851347049307_199274032699001648_n
Усны нөөцлийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулсан талаар БОАЖЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Усны нөөцлийн мониторинг хэрэгжүүлдэг усны харуулын ажиглагч нарыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулсан талаар БОАЖЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.  Усны харуулын ажиглагч нар нь гол мөрөн, нуур, мөстөл мөсөн голын усны нөөцийн өдөр бүрийн хяналтыг хийдэг бөгөөд голын урсцыг хэмжих зорилгоор жилд дунджаар 60 орчим удаа зундаа гол усанд, өвөлдөө мөсөнд орж ажилладаг байна.

Мөн мөстлийн хяналтыг хийхээр Алтай таван богдын Хүйтний оргил зэрэг өндөр ууланд хэдэнтээ гарч, тус салбарыг чухал ач холбогдолтой мэдээллээр ханган ажилладаг аж. Тиймээс гол нуур, мөстөл мөсөн голын харуулын ажиглагчид болон төрийн үйлчилгээний 200 гаруй ажилчдыг амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалд хамруулжээ.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй