Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, тус төвийг илүү шуурхай хүртээмжтэй ажиллуулах талаар зөвлөлдөв.
Тэрбээр “Иргэдийн дуудлага бүрийг алдалгүй авах, санал гомдлыг нь шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллахыг тус төвийн ажилтнуудад захилаа. Мөн цаашид 11-11 төвийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрийн удирдах албан тушаалтнууд иргэдийн санал, гомдлыг шууд хүлээн авч хяналт тавьж ажилладаг байх ёстой.
Энэ хүрээнд 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллагаа, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барина” гэлээ.