Лондонгийн Хааны коллежийн эрдэмтэд нэгэн чухал судалгаа явуулжээ. Судалгаа цар хүрээгээрээ том гэж хэлж болохооргүй ч эрдэмтэд энэ оны 3-4 сард COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн, омикроны халдвартай хэдэн арван хүний PCR-ийн мэдээлэл, эмнэлгийн картыг судалжээ. Ингээд судалгаагаар дараах дүгнэлтэд хүрсэн байна.
Үүнд:
1. Бусдад халдвар тараах хамгийн өндөр эрсдэл өвчний шинж тэмдэг илэрснээс хойш эхэлдэг.
2. Таван хүн тутмын нэг нь COVID-19-ийн шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар авсан байжээ.
3. Судалгаанд оролцсон гурван хүн тутмын хоёр нь шинж тэмдэг илэрснээс хойш 5 хоногийн дараа ч халдвар тараах чадвартай хэвээр байжээ. Өвчтөнүүдийн 25% нь 7 хоногийн дараач халдвартай хэвээр байсан гэнэ.
4. Шинжилгээ нь халдварын эхэн үеийн найдвартай тодорхойлж чадахгүй ч аюулгүйгээр тусгаарлагдахад хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тест нь шинж тэмдэг илэрснээс хойш ковид байгаа эсэхийг үр дүнтэй тодорхойлно. Харин тест хоёр өдөр дараалан сөрөг гарвал тусгаарлалтаас зоригтойхон гарч болно.
Судалгааныхан судалгаагаа дүгнэхдээ ковидтой хүмүүсийг шинж тэмдэг илэрснээс хойш 5 хоногийн турш тусгаарлагдахыг зөвлөж байна. Харин 5 өдрийн дараа шинжилгээ өгөхөд дахиад эерэг гарвал 10 хоног болтол тусгаарлагдана. Зарчмын хувьд судалгааны үр дүн эмч нарын зөвлөмжтэй харшилдахгүй байгаа аж.
Эх сурвалж: www.kp.ru