Туушин зочид буудалд
Есдүгээр сарын 4-9-нд Азийн архитекторуудын чуулга уулзалт-21 болж байна.
Төрийн ордонд
11:00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Цугтаа хэлэлцье” уулзалт зохион байгуулна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох “Тал нутгийн Монгол” олон улсын 25 дахь удаагийн марафон гүйлтийн талаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Мобиком” корпорацаас мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Тавантолгой Гашуунсухайт”-ын тээвэрчид ажил хаях болсон талаараа мэдээлэл хийнэ.
ШӨХТГ-т
12:00 цагт тус газраас хийгдсэн хяналт шалгалт болон “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяны талаар мэдээлэл хийнэ.
Цахимаар
15:00 цагт “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ 2022” эхэлнэ.
Гадаад харилцааны яамны байранд
16:50 цагт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар “Монгол Тайландын Худалдааны Хамтарсан хороо байгуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийнэ.