“Webster” их сургуулийн Олон улсын салбар сургуулиуд хариуцсан захирал Райн Гафигаас цөөн асуултад хариулт авлаа.

-Тантай уулзаж байгаадаа баяртай байна. Та манай уншигчдад “Webster” их сургуулийн талаар мэдээлэл өгөөч?

Манай “Webster” их сургууль 100 гаруй жилийн түүхтэй. Европ, Ази, Африк тивд нийт 14 салбар сургууль үйл ажиллагаа явуулж байна. “Webster” их сургууль мэргэжил эзэмшүүлэхдээ зах зээлийн шаардлагыг хангахаас гадна тухайн салбарын онцлогийг харгалзан үзэж, хичээлийн хөтөлбөрөө баталдаг гэдгээрээ бусад их сургуулиас онцлог.

Манай сургууль өдгөө хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбараас гадна анимэйшн, кино уран бүтээлчдийг АНУ-ын боловсролын стандартаар сургаж төгсгөж байна. “Webster” их сургууль элсэгч нартаа урт болон богино хугацааны хичээлийн хөтөлбөрүүд санал болгодог. Мөн зөвхөн оюутнуудад гэлтгүй мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх болон хөгжлийн хөтөлбөрүүд санал болгодог гэдгийг хэлмээр байна.

-Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-“Webster” их сургууль салбар сургуулиа Монгол Улсад нээхээр ажиллаж, уулзалт хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад ирсэн дээ баяртай байна.

                                                                Эх сурвалж: MNB

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн