БНСУ-ын Эрүүл мэндийн яамны Дэд Сайд И Ги Иль 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн удирдлагын төвийн хуралдааны үер 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 00:00 цагаас эхлэн агаарын хөлөг болон хөлөг онгоцоор БНСУ-д ирж байгаа гадаад, дотоодын бүх иргэдээс коронавируст халдварын PCR болон RAT (түргэвчилсэн) шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй гэж мэдэгдэв.
Ингэснээр гадаадаас БНСУ-д ирж байгаа иргэдийг хилээр нэвтрэхээс өмнө PCR эсвэл RAT шинжилгээ өгч холбогдох тодорхойлолт бичигтэй байх журам цуцлагдаж байна.
Харин БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа 24 цагийн дотор PCR шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх аж.