Улсын хэмжээнд 415 сургуулийн 548 дотуур байр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 489 (89.2%) нь стандартын, 59 (10.8%) нь стандартын бус байна. Мөн Улаанбаатар хотод 15 сургууль, хөдөө орон нутагт 400 сургууль дотуур байртайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилд дотуур байрны нийт хүчин чадал 47030 байснаас 32576 (69.3%) хүүхэд амьдарчээ.