Өчигдөр Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Шинээр томилогдсон сайд нар дунд иргэдийн хамгийн их гайхшрал, дургүйцлийг хүргэсэн нь яамгүй сайдууд байв. Ерөнхий Сайдын тайлбарласанчилан салбар дундын зохицуулалтыг хангах, салангид чиг үүргүүдийг нэгдсэн бодлогоор зохицуулах үүднээс бий болгож буй боомтын болон нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудал хариуцсан Монгол Улсын сайдыг бол дэмжиж болох. Гэтэл олимпизм, спорт хариуцсан сайд Монгол Улсад яг ямар ач холбогдолтойг бодоод бодоод ойлгоход бэрх.
Шуудхан хэлэхэд энэ бол УИХ-д 2004 оноос хойш тасралтгүй 18 жил сонгогдон ажиллаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэд л зориулсан албан тушаал гэдэг нь тодорхой. Үнэхээр ч УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Б.Бат-Эрдэнэ шантаажлах, гуйхыг хослуулан сайд болохоор хөөцөлджээ.
УИХ-ын чуулганы танхимд: “УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүнийг хавсарч ажиллах тоо хэмжээг 4 гээд тохирчихсон шүү дээ.Үүнээсээ 2 жил хүрэхгүй ухарчих гээд байх юм. Дахиад бүгдээрээ давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байх юм.Гэтэл улс орны нөхцөл байдал ямар байна. УИХ-ын гишүүд гүйцэтгэх засгийн ажилд оролцоод байдгийг хязгаарлая гэж шийдчихээд нэг бүрэн эрхийн хугацааг ядаж дуусгачихалгүй байр сууринаасаа ухраад байх юм” хэмээн тэмцэгч, шүүмжлэгчийн дүр эсгэхийн сацуу далдуур бол “Нутгийн ахыгаа мартахгүй биз дээ?” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс дэмжлэг хүссэн байна.
Эцэст нь УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихгүй, залуучууддаа боломж олгоно хэмээн амлаж байж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд гэх албан тушаалыг өөртөө зориулан бий болгуулжээ.
Эх сурвалж: Sonin.mn Э.Мягмар
1 comment
Зөө зөө гуйсан болгоныг сайд болгоод л овоо муу гар шүү бэрхийн бацаан надад нэг ийг өгчихөөч сайдаасаа