Даатгуулагч иргэн та шимтгэлээ тогтмол төлснөөр Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай 590 нэр төрлийн эм, эмнэлгийн 16 төрлийн тусламж үйлчилгээг тус тус 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Шимтгэл төлөлтөө ЭНД дарж эсвэл QR кодыг уншуулан шалгах боломжтой.

зураг

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан.

Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн юм.

Олон улсад ашиглагддаг уналт таталт өвчний эмнэлзүйн удирдамжид уг өвчний үндсэн эмчилгээнд 21 төрлийн ерөнхий нэршлийн эм хэрэглэнэ гэж заасны дагуу ерөнхий болон худалдааны нэршлийн эмүүдийг жагсаалтад оруулсан бөгөөд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгохоор болсон юм.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн