БСШУ-ы сайдын тушаалаар ХААИС-ийн захирлаар доктор О.Баатарцогтыг томилжээ. Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2022-08-29) ХААИС-д ажиллаж, тушаалыг уншиж танилцуулан, сайдын өгсөн үүрэг, даалгаврыг уламжиллаа.

О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар 8 жил тасралтгүй ажилласан аж.

Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын ууган их сургуулиудын нэг ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн босгон дээр энэхүү хүндтэй, хариуцлагатай үүрэгт албыг хүлээн авч байгаадаа талархаж байна. Хэдийгээр өнөөдөр бэрхшээл, сорилт байгаа ч ХААИС болон ХАА-н салбарын ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Бэрхшээлийг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлж ажиллах болно. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь олон боломжуудыг олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. Мөн салбарын сайдын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, их сургуулийн үе үеийн удирдлагуудын хичээл зүтгэлээр бий болсон ХААИС-ийн хөгжлийг түүчээлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн